Нэрээ бичүүлж болох уу?

Тийм ээ болно. Та өөрийн дуртай амт, хүссэн өнгөөрөө хийлгэх боломжтой. Захиалгын чихэр хамгийн багадаа 10кг хийгдэх тул үүнийг зөвшөөрч байвал манай 70129222 дугаарт холбогдож Бурамхан канди мастертай загвараа ярилцаж баталгаажуулна. Загвар болон савлагаагаа сонгосноор минимум захиалгын тоо ширхэг гарна. Ингэснээр та өөрийн нэртэй тусгай захиалгын чихрийг гарсан минимум тоо хэмжээ болон түүнээс дээш тоогоор захиалах боломжтой болно. Жишээ нь 100гр шилэн савалгаатай чихэр хамгийн багадаа 100 ширхгээс дээш захиалах боломжтой юм.

Тусгай захиалга чихэр хийлгэхэд хэр удах вэ?

Та хамгийн багадаа 10кг-р захиалга өгөх боломжтой ба их багаас хамаарч хамгийн багадаа 1 хоногт таны захиалга бэлэн болно.

Хадгалах нөхцөл ямар вэ?

Манай бүтээгдэхүүн хадгалалтыг уртасгах тогтворжуулагч бодис хийдэггүй бүтээгдэхүүн учир хуурай сэрүүн нөхцөлд (8-24ºc) мөн агаарын чийгшил 75%-аас ихгүй нөхцөлд 12-24 сар хадгална.

Ямар амттай вэ?

Байгалийн олон төрлийн жимс болон витамин С-ээр баяжуулсан учир час хийсэн гоё амттай хайр, үнэ цэн түгээгч чихэр юм.

Хаана худалдаалдаг вэ?

Бурамхан чихрийг бүх сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой. Номин, И-Март, Ханбүргэдэй, Сансар, Наран Фүүдс, Макс, Сарнайх, Оргил худалдааны төв, Efes, Cu, G25–ийн бүх салбар дэлгүүр мөн хилийн чандад БНХАУ-н Эрээн хот, Шилийн гол аймаг, Хөх хот, Бугад хотуудад худалдаалагдаж байна.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл