Олон сарын судалгаа, шинжилгээний үр дүнд шимт чанараараа эхийн сүүтэй хамгийн ойр, Говийн охь шим болсон ХООРМОГТОЙ ЧИХЭР үйлдвэрлэгдэж гарлаа.
Тун удахгүй хэрэглэгч таны гарт...
Ингэний хоормог нь эрт цагаас Монголчуудын уламжлалт шимтэй хүнс бөгөөд байгалийн пробиотокоор баялаг тул хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, биеийн тамир тэнхээ болон дархлааг сайжруулахад тусална.
Хоормогт агуулагдах витамин A,C,D,E,B, кали, магни, кальци, фосфор, төмөр, цайр зэрэг олон төрлийн эрдэс бодис нь эрүүл хооллолтыг дэмжиж, зүрх, судас, элэг, цөс , бөөрний хэвийн үйл ажиллагаанд тустай. Байгалийн гаралтай энэхүү амттан нь таны биед хэрэгтэй шим тэжээл, эрч хүчийг нөхөн сэргээж, өдөр тутмын эрүүл сонголт байх болно.
Ингэний хоормогт агуулагдах Витамин B12, C, D нь үнээний сүүнийхээс 3-5 дахин их, кали, магни, кальци, фосфор, төмөр, цайр зэрэг эрдэс бодис нь мөн үнээний сүүнийхээс 10 дахин их агуулагддаг.
Сахарын агууламж багатай
Эрт дээр үеэс өвлөгдөн ирсэн, шим тэжээлээр баялаг, Говийн охь – хоормогтой чихрийг өдөр тутамдаа хэрэглэж эх орны амтыг мэдрээрэй.