SUGAR FREE | Бурамхан

2023-11-23 06:36
SUGAR FREE | Бурамхан

Бурамхан брэнд төрлөө нэмэгдүүлж ZERO SUGAR CANDY үйлдвэрлэж байна. Тодруулбал, Дэлхийд амттаны салбараараа шалгарсан Швейцар улсын Ricola үйлдвэртэй хамтран сахаргүй чихрийг албан ёсоор зах зээлд нийлүүлж эхэллээ. Бурамхан сахаргүй чихрийн үндсэн түүхий эд нь Изомалт (олон улсын нэршил: Isomalt, код:E953) бөгөөд изомалтыг олон улсад тэр дундаа Европын улсуудад өргөнөөр хэрэглээд багагүй хугацаа өнгөрсөн. Е953 Изомалтыг хүнсний аюулгүй нэмэлт бүтээгдэхүүн гэж үздэг, учир нь зөвхөн байгалийн гаралтай түүхий эдээр буюу цагаан манжингаас гаргаж авдаг. Энэ нь элсэн чихэр орлуулагч бөгөөд шүд, пааланд сөрөг нөлөө үзүүлэхгүй, эсрэгээрээ хамгаалалтын функцийг гүйцэтгэдэг бөгөөд товруу болон цооролт үүсэхээс сэргийлдэг.


Хүнсний нэмэлт E953 Isomalt нь илчлэг багатай тул чихрийн шижин, таргалалтанд сөрөг үр дагаваргүй буюу жин нэмэх эрсдэлгүй гэж үздэг. Түүнчлэн E953 Isomalt нь бусад орлуулагчаас ялгаатай нь цусан дахь сахарын түвшинг огцом нэмэгдүүлдэггүй бөгөөд ургамлын эслэгт агуулагдах бүх шинж чанарыг агуулдаг, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг идэвхжүүлдэг тогтворжуулагч бодис юм. Харин нэг тунгаар 20-30 граммаас илүү изомальт хэрэглэх нь гэдэс дүүрэх, хий үүсэх, гүйлгэх шалтгаан болдог.


Та бүхэн Бурамхан сахаргүй чихрийг 40гр савлагаатайгаар CU сүлжээ дэлгүүрээр болон 7012-9222 утсаар холбогдон шууд хүргүүлэн аваарай.


Бурамхан Амьдралд амт нэмнэ.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл