Айл бүр тавган дээрээ Монгол чихэр тавьдаг байгаасай!

2021-11-17 17:00
Айл бүр тавган дээрээ Монгол чихэр тавьдаг байгаасай!

Бурамхан брэндийг үйлдвэрлээд 5 жилийн хугацаанд 9 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон гэсэн. Танай чихрийн онцлог юу вэ?

Манайх чихрээ гар аргаар болон үйлдвэрийн гэсэн 2 төрлөөр хийдэг. Чихэртээ байгалийн гаралтай амт өнгийг оруулж, витамин С-ээр баяжуулан хамгийн чанартай бүтээгдэхүүн хийж байгаа нь манай давуу тал. Ер нь би компанийнхаа алсын хараа, хэтийн зорилгыг харахдаа 100 жил чихрээ үйлдвэрлэсээр л байдаг компани байгаасай гэж боддог. Энэ утгаараа он удаан жил байлгахын тулд өнөөдөр миний хийж байгаа бүтээгдэхүүн чанартай байх хэрэгтэй. Байж болох хамгийн сайн түүхий эдээр, дээд зэргийн цэвэр, эрүүл ахуйн орчинд хийхийг хичээдэг. Түүнээс би 2 жил чихрийн худалдаа хийгээд болих гэж байгаа хүн биш. Тиймээс манай чихрээс чанар амтагдана гэдгийг итгэл дүүрэн амлаж чадна.


Hand made буюу гараар хийх болон үйлдвэрлэлийн стандартаар хийж байгаа чихрийн ялгаа юу байдаг вэ?

A-Hand made чихэр бол нэг ч тоног төхөөрөмж ашиглахгүй, 100% гараар урладаг. Бурамхан брэндийн чихрийг 100% гараар, цөөхөн тоогоор хийдэг. Учир нь маш их ажиллагаатай ба чихэр дээр хэлбэр дүрсийг гараар хийхэд л төгс болдог юм. Манайхан Hand made буюу гар урлалаар хийсэн чихрийн үнэ цэнийг харьцангуй мэдэрдэг болсон. Нөгөө талаараа Hand made чихэр гэхээр хаа хамаагүй газар гараар нухаж хийсэн гэж төсөөлдөг хүмүүс ч бий. Гар аргаар хийж буй чихрийн хувьд бид орц найрлага, түүхий эдээ бүгдийг нь нарийн хяналт дор, байнга шинжилгээнд хамруулж хийдгийг хэрэглэгчид ойлгоосой гэж бодож байна. Харин хэрчилт, савлалт зэрэг шат дамжлагад тоног төхөөрөмж ашиглаж байвал үйлдвэрлэлийн хэмжээнд болж байгаа юм.


Үргэлжлэлийг...

https://www.presscenter.mn/lifestyle/eruul-mend/buramkhan



Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл